Монголын Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухаан (MEIQ) EQ тест
{"name":"Монголын Сэтгэл Хөдлөлийн Оюун Ухаан (MEIQ) EQ тест", "url":"https://www.quiz-maker.com/Q62EAFE6L","txt":"Монгол хүний нас, сэтгэл зүй, хэл, соёлын онцлогт тохируулан нутагшуулж стандартчилсан, Баталгаат-Найдварт-Тохирц чанар хангасан MEIQ тест. Энэ тест нь Даниел Гоулманы Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан EQ тестийн богино хувилбар ба тестийн үр дүнд хувь хүний EQ-ийн олон талт шинж чанарын онцлог тодорхойлогдох юм. Өгөгдсөн бодомжууд танд хэр тохирч байгааг уншаад эможиор үнэлнэ үү. Жишээ нь: \"Би муухай аашилснаа тэр даруй мэддэг\" бодомж танд огт нийцэхгүй байвал 1 дугаартай ууртай эможи, бага зэрэг нийцэж байвал 2 дугаартай эможи, дунд зэрэг нийцэж байвал 3 дугаартай эможи, боломжийн сайн нийцэж байвал 4 дугаартай эможи, маш сайн нийцэж байвал 5 дугаартай инээмсэглэж байгаа эможи дээр дарж үнэлнэ. Асуултанд хариулаагүй буюу эможи дараагүй бол тест үргэлжлэхгүй. Сэтгэлзүйн тест нь сурлага болон амжилтын тестээс ялгаатай тул бодох хугацаа шаардахгүй, зөв буруу, сайн муу хариулт гэж байхгүй болно. Хэрвээ бодомжуудыг анхааралгүй, тоомжиргүй хариулвал таны өгч байгаа худлаа хариулт илрэх бөгөөд энэ нь таны үнэлгээнд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхаарна уу., A. Таны нас?","img":"https://www.quiz-maker.com/3012/CDN/77-3590432/eq-home-cover.jpg?sz=1200"}