IQ тестийн богино хувилбар
{"name":"IQ тестийн богино хувилбар", "url":"https://www.quiz-maker.com/QSQYDV488","txt":"Энэхүү IQ тест нь 16-с дээш насны нийт хүн амын 90-95% нь амжилттай гүйцэтгэдэг, персентайл ранкийн 30-49 оноо дээр тулгуурласан олон нийтэд зориулсан хөнгөрүүлсэн (screening) тест болно. Өөрөөр хэлбэл хүн амын 50-70% нь амжилттай гүйцэтгэдэг хүн амын гүйцэтгэж чаддаг гүйцэтгэлтэй харьцуулсан хөнгөвчилсэн тест болно. Хэрэв оюун ухааны итгэлцүүр буюу IQ оноогоо тогтоолгохыг хүсвэл манай тестийн сангаар дамжуулан персентайл ранкийн 50-75 онооны гүйцэтгэл дээр тулгуурласан тест бөглөх боломжтой. IQ тест нь хэл яриа, орон зайн логик, математик логикийн оюуны чадамж тус бүрийн үр дүнг нэгтгэж оюун ухааны чадварын итгэлцүүрийн оноо тогтоодог. Тестийн үр дүн нь таны IQ оноог бүрэн тодорхойлоход дөхөм үзүүлж урьдчилан үр дүнгээ харах боломж олгоно. Тестийн үр дүн нь буруу хариулсан хариултыг тоолж хувьчилдаг уламжлалт аргаар хэмждэггүй бөгөөд орчин үеийн Сэтгэл судлалын ухааны психометрик тестийн хүн амын дундаж гүйцэтгэлийн нормтой буюу персентайл онооны ранкаар таны чадварыг харуулдаг. Таны чадварын оноогоор орон зайн логик чадварыг тань тогтооно гэсэн үг юм. Төгс хүн гэж байдаггүй ч таны ухамсарт далд нуугдсан чадвар, таны ажил мэргэжлийн онцлог, ажиллах арга барилыг тогтоож, Танд байгалаас өгөгдсөн гайхалтай өгөгдлийг нээж харуулахад тань бид мэргэжлийн дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Энэ тест 30 асуулттай бөгөөд асуулт бүр гүйцэтгэх хугацаатайг анхаарна уу. Дунджаар нэг асуултанд 30 секундын дотор амжиж хариулна уу. Та цагаа хэмнэх үүднээс зарим тестийг түр алгасаж, дараагийн тестийг бөглөж дуусаад буцаж дутуу орхисон тестээ гүйцээн хариулах боломжтой. Та тестийг тайван орчинд танд хүн ба орчны юмс саад болохгүй байх үед гүйцэтгэхийг танаас хүсье. Гүнээ хүндэтгэсэн, Психометрик Заавар тесттэй танилцая!!!, Таны нас?, Таны хүйс?","img":"https://www.quiz-maker.com/3012/CDN/88-4300365/iq-zurag.jpg?sz=1200-00000003551000005300"}