Та санхүүгийн мэдлэгээ сориорой

1. Онлайн худалдан авалт хийхдээ ямар цахим хуудсанд хандвал аюулгүй, найдвартай вэ?
Htpp//
Https//
Https://
Http://
2. Нууц үг хулгайлдаг Fishing (фишинг) буюу Загасчлах гэдэг нь:
Мэйл болон бусад нууц үг оруулдаг хуудастай адилхан хуудас хийгээд, нууц үгээ оруул, батал гэх мэт байдлаар хуурах арга юм.
Таны нууц үгийг илгээх үед замаас нь хулгайлах арга.
Мэргэжлийн хүмүүс, зориулалтын төхөөрөмж, програм ашиглаж хийдэг арга.
Yahoo messenger, msn messenger зэрэг өргөн хэрэглээний интернет програмуудаас нууц үгийг хулгайлдаг.
3. Нууц үг хулгайлдаг Sniffer (снифр) буюу Үнэрлэх гэдэг нь:
Файл, сүлжээнд нэвтрэхэд шаардлагатай нууц нууц үгийг илрүүлж бүртгэдэг компьютерийн програм
Файл, сүлжээнд нэвтрэхэд шаардлагатай нууц үгийг илрүүлж, замаас нь хулгайлах арга
Файл, сүлжээнд нэвтрэхэд шаардлагатай нууц үгийг батал гэх байдлаар хулгайлдаг арга
Файл, сүлжээнд нэвтрэхэд шаардлагатай нууц үгийг бүртгэдэг компьютерийн програм
4.Таны данснаас мөнгө алдагдвал хамгийн түрүүнд яах ёстой вэ?
Интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг солино
Нэн даруй харилцагч банкандаа хандана
Данс болон картаа идэвхгүй болгоно эсвэл хаалгуулна
Картын нууц дугаараа солино
5. Бусдад мөнгө, эд хөрөнгөө залилуулсан тохиолдолд яах хэрэгтэй вэ?
Цагдаагийн хэлтэст гомдол гаргана
Нэн даруй харилцагч банкандаа хандана
ШӨХТГ-т хандана.
Цагдаагийн 102-т хандана
6.Мобайл банк, Интернэт банкнаас юугаараа ялгаатай вэ?
Үүрэн телефоны сүлжээ ашигладаг
Интернэтийн сүлжээ ашигладаг.
Дансны хуулгаа урт хугацаагаар авч болдог
Олон төрлийн гүйлгээ хийдэг
7. Бага дүнтэй банк хоорондын гүйлгээнд хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээ ордог вэ?
1 сая төгрөгөөс доош
2 сая төгрөгөөс доош
3 сая төгрөгөөс доош
5 сая төгрөгөөс доош
8. “Банк сүлжээ” буюу Их дүнтэй гүйлгээнд хэдэн төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээ ордог вэ?
A. 1 сая төгрөгөөс дээш
B. 2 сая төгрөгөөс дээш
C. 3 сая төгрөгөөс дээш
D. 5 сая төгрөгөөс дээш
9. Банк хоорондын их дүнтэй гүйлгээ ажлын өдрийн ямар цагт хийгддэг вэ?
09:00-16:30 цаг
10:00-17:00 цаг
09:30-17:00 цаг
10:00-16:00 цаг
10. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хэдэн арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
11
12
13
14
11. Даатгуулж болох эрсдлийн төрлүүдэд аль орохгүй вэ?
Хариуцлагын эрсдэл
Элэгдэл, хорогдол
Хувь хүний эрсдэл
Эд хөрөнгийн эрсдэл
12. Эрсдэлгүй 1 төгрөг, эрсдэлтэй 1 төгрөгнөөс үнэтэй гэдэг нь ямар зарчимд нийцэх вэ?
Ёс зүйн
Тооцоотой
Санхүүгийн
Төлөвлөгөөтэй байх
13. Аль нь хувь хүний санхүүгийн хувьд ач холбогдолтой вэ?
Цаг хугацаа хожих
Мэдлэг, чадвар нэмэгдэх
Санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэх
Дээрх бүгд зөв
14. Санхүүгийн ямар зарчим баримталж байгаа хүн санхүүгийн нөөц, эх үүсвэр, дутагдах аюулаас хол байж чадах вэ?
Тооцоотой байх
Санхүүгийн нөөцийг оновчтой бүрдүүлэх
Төлөвлөгөөтэй байх
Дээрх бүгд
15. Хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлдөг эдийн засгийн бус хүчин зүйлд аль нь орох вэ?
Гэрлэлт
Ажилгүйдэл
Инфляци
Ажил эрхлэлт
16. Хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсэд аль нь орохгүй вэ?
Нас
Өрхийн бүтэц
Инфляци
Аль нь ч биш
17. Аль нь хувь хүний санхүүгийн судлах зүйлд хамрахгүй вэ?
Хэрэглээ
Санхүүжилт
Хөрөнгө оруулалт
Төлбөрийн тэнцэл
18. Ямар үзүүлэлт хувь хүн болон өрхийн бараа, үйлчилгээний эрэлтийг илэрхийлэх вэ?
Хэрэглээний үнэ
Мөнгөний нийлүүлэлт
Хэрэглээний зардал
ДНБ
19. Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд 2 тэрбум орчим төгрөг, 2017 онд 6.4 тэрбум төгрөг, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч жил ирэх тусам өссөн бол 2019 он гарсаар хэдэн төгрөгт хүрсэн бэ?
10 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн
12 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн
13 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн
15 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн
21. Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэрэгт өртөхгүйн тулд та яах ёстой вэ?
Хувийн мэдээ болох картын пин код, интернэт банкны нууц үгээ бусдад мэдэгдэхгүй байх
Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох
Үл таних хүнд АТМ-ээс өөрийн дансаар дамжуулан мөнгө авч өгөхгүй байх
Дээрх бүгд зөв
{"name":"Та санхүүгийн мэдлэгээ сориорой", "url":"https://www.quiz-maker.com/QPREVIEW","txt":"1. Онлайн худалдан авалт хийхдээ ямар цахим хуудсанд хандвал аюулгүй, найдвартай вэ?, 2. Нууц үг хулгайлдаг Fishing (фишинг) буюу Загасчлах гэдэг нь:, 3. Нууц үг хулгайлдаг Sniffer (снифр) буюу Үнэрлэх гэдэг нь:","img":"https://www.quiz-maker.com/3012/images/ogquiz.png"}
Powered by: Quiz Maker